БӨУБҮ
Бор-Өндөрийн Уулын Баяжуулах Үйлдвэр нь анх 1975 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын төлөвлөөний комиссын 248-р тогтоолоор жилд 100 мян.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих техник, эдийн засгийн үндэслэл баталснаар зураг төсөл, үйлдвэрлэл хайгуулын ажлын эх үүсвэр тавигдаж “Монголсовцветмет” нэгдлийн захиргааны 1981 оны 4 сарын 6-ны өдрийн тушаал хайгуул-ашиглалтын үйлдвэр байгуулагдан 1982 онд хүдэр олборлох гүний уурхай байгуулагдаж улмаар 1985 онд жилдээ 400 гаран мян.тн хүдэр олборлон боловсруулж 118 мян.тн флотацийн баяжмал үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай Уулын Баяжуулах үйлдвэр болон өргөжсөн байна.
Бор-Өндөрийн хайлуур жоншны орд нь нийт 20 орчим судал хэлбэрийн хүдрийн биетээс тогтоно.Хүдрийн биетүүд нь 57-90 хэмийн налуу уналттай, гадаргын орчимдоо 10-1175м, гүндээ 180-910м хүртэл сунаж тогтсон ан цавархаг тектоник хагарал ихтэй.Уулын ажил ил, далд аргаар явагдаж байна.
Өнөөдөр Финлянд улсад үйдвэрлэсэн ТОRO-150, Япон улсын KAWACAKI, ОХУ-ын МоАЗ, БНХАУ-ын JKQ-10 маркийн ачигч-тээвэрлэгч машинууд ашиглан 150 гаруй мян.тн хүдэр олборлож байна.
Баяжуулах үйлдвэр нь анх жилд 400 мян.тн хүдэр боловсруулах төслийн хүчин чадалтай байгуулагдсан. Бор-Өндөрийн УБҮ-ийг барьж ашиглалтанд оруулах үед зах зээлд баяжмалын хэрэгцээ их байсантай холбогдуулан баяжуулах үйдвэрийн хүдэр боловсруулах хүч чадалыг 500-600 мян.тн хүргэх өргөтгөлийн төслийг хийсэн.
Баяжуулах үйлдвэрийн боловсруулж байгаа 550-600 мян.тн хүдрийн 400-500 мян.тн нь өөрийн уурхайгаас, бусдыг Өргөний үйлдвэрээс нийлүүлдэг. Баяжуулах фабрик нь ФФ-95, 97, ФФС-95, 97, ФК-75, ФО-75, 85, ФБ-75, 85 баяжмал үйдвэрлэх боломжтой.
ГЕГ-ын даргын 2009 оны 02 дугаар сарын 20-ны 076 тоот тушаалаар “Монголросцветмет” ХХК-ны БӨУБҮ-ийн 34000м2 бүхий талбайг Гаалийн хяналтын бүсээр зарлуулсан. 2012 оны 4 дүгээр сарын 8-нд ГХБ-ийн хугацааг дахин шинэчлэн батлаж 2 жилийн хугацаатай болгосон.Одоогоор БӨУБҮ нь ГХБ-ийн журамын дагуу үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.