ГААЛИЙН АЛБАН ТАТВАР
“Гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ноогдуулах, хураах, төлөх албан татварыг хэлнэ. Гаалийн татвар тогтоох хэлбэр нь:
- Гаалийн үнээс хувиар
- Барааны нэгжид мөнгөн илэрхийллээр
- Дээрх 2 хэлбэрийг дангаар эсхүл хослуулан
- Дээрх 2 хэлбэрээс гаалийн өндөр татвартайг нь сонгоно
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР
Импортын бараанд Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын хувь хэмжээ нь 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна. Импортын барааны НӨАТ тооцох үнэлгээг Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон үнэ дээр гаалийн, онцгой болон бусад татварыг нэмж тодорхойлно. Худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны хувьд тэг “0” хувь хэмжээг хэрэглэнэ.
Гадаад худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бараа импортоор оруулах болон экспортод гаргах үедээ гаальд тодорхой албан татвар, хураамж төлдөг. Эдгээр албан татварын хэмжээ нь гаалийн үнэ, тоо хэмжээ, татварын төрөл, хэлбэр, тарифын хувь хэмжээ зэргээс хамаарч өөр өөр байна. Манай улсын хувьд дийлэнх импортын барааны гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% байдаг бөгөөд тодорхой зарим нэр төрлийн барааны улирлын чанартайгаар өөрчлөгддөг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага хариуцна гэсэн бөгөөд НӨАТ тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно гэж заасан байдаг. Үүний дагуу НӨАТ-ыг тооцохдоо дараахь томъёог хэрэглэнэ.
НӨАТ=(ГҮ+ГТ+ОТ+БТ)*Т3
ГҮ –гаалийн үнэ
ГТ - гаалийн татвар
ОТ - онцгой татвар
БТ - бусад татвар
Т3 - НӨАТ-ын хувь
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР
/Доорхи заалт 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна/
Архи, дарс, тамхи, шар айраг, автобензин, дизелийн түлш, автомашин зэрэг бараа онцгой татвартай байдаг.
Онцгой албан татвар ноогдуулах бараа
Импортын суудлын авто машинд ногдуулах онцгой албан татвар:
ТАТВАР БОДОХ АРГАЧИЛАЛ
ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛЫН ТАЛААР
А/. Онцгой албан татвартайгаас/ОАТ/ бусад барааны хувьд:
1.Барааны гаалийн үнийг/ГҮ/ буюу татвар бодох суурь үнэлгээг тодорхойлно.
2. Уг тодорхрйлсон гаалийн үнийг буюу татвар бодох суурь үнэлгээг үндэслэн, цаашид татварыг бодно.
Жишээлбэл: Энгийн барааны хувьд ГҮ=1000$ гэвэл 1000$х1870₮/ханш/=1870000₮
а ГҮ буюу татвар бодох суурь үнэлгээнээс гаалийн татвар/ГТ/ бодох 1870000₮х5%=93500₮
б НӨАТ бодох (ГҮ+ГТ)х10%=(1870000₮+93500₮)x10%=1963504₮
в Нийт татвар (ГТ+НӨАТ)=(93500+196350)=289850₮
Б/. Онцгой албан татвартай/ОАТ/ барааны хувьд:
1.Барааны гаалийн үнийг буюу татвар бодох суурь үнэлгээг тодорхойлно.
2. Уг тодорхойлсон гаалийн үнийг/ГҮ/ буюу татвар бодох суурь үнэлгээг үндэслэн, цаашид татварыг бодно.
Жишээлбэл: 2006 оны Toyota Corolla axio суудлын автомашины хувьд цилиндрийн багтаамж 1490СС учраас ОАТ нь 2000 ам.доллар болж байна. Уг автомашины ГҮ=5000$ гэвэл 5000$x1870₮/ханш/=9350000₮ нийт татварыг бодъё.
а. ГҮ буюу татвар бодох суурь үнэлгээнээс гаалийн татвар/ГТ/ бодох 9350000₮x5%=467500₮
б. ОАТ бодох 2000$x1870₮=3740000₮
в. НӨАТ бодох (ГҮ+ГТ+ОАТ)х10%=(9350000₮+467500₮+3740000₮)x10%=1355750₮
г. Нийт татвар (ГТ+ОАТ+НӨАТ)=(467500₮+3740000₮+1355750₮)=5563250₮
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ
Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл шаардлагыг хэлнэ. /ГТХ-ийн 79-231-р зүйл/
БИЧИГ БАРИМТ
- Гаалийн харилцаанд оролцогч нь гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
- Гаалийн байгууллага нь гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг тогтоосон хугацаанд гаргуулан авна.
- Гаалийн байгууллага нь гаалийн хяналтад шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг энэ хуулийн 237.1-д зааснаас бусад этгээдээс гаргуулан авч болно.
- Мэдүүлэгч, тээвэрлэгч, түүнчлэн түр агуулах, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг 5 жил хадгална.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЕ ШАТ
ГААЛИЙН ХЯНАЛТ
Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг хэлнэ.
- Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг гаалийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ.
- Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно.
- Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
- Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, түүнчлэн тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдон гарах зардал, хохирлыг мэдүүлэгч өөрөө хариуцна.
- Гаалийн хяналтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хэрэгжүүлж болно.
- Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой зэргийг ашиглаж болно.
- Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ мэдээллийн технологийг ашиглаж болно.
- Гаалийн байгууллага нь гаалийн харилцаанд оролцогчдын мэдээллийн сүлжээг гаалийн зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд ашиглаж болно.
- Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдлийн талаархи мэдээллийг гаалийн байгууллага төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр хүлээн авч нууцлалыг хадгалах бөгөөд энэхүү мэдээллийг хүлээн авах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
ХЯНАЛТЫН ЗАРЧИМ
- Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ.
- Гаалийн удирдах төв байгууллага эрсдэл тооцох системд үндэслэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлно.
- Гаалийн хяналтын талаар гадаад орны гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, гаалийн хяналт, шалгалтыг аль нэг орны гаалийн нутаг дэвсгэр дээр йхээр харилцан тохиролцож болно.
- Гаалийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогч талуудтай хамтран ажиллана.
ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС
- Гаалийн байгууллага нь гаалийн хяналтын бүсийг тогтооно.
- Гаалийн хяналтын бүс байнгын болон түр байж болно.
- Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бол барааг гаалийн түр агуулахад шилжүүлнэ.
- Энэ хуулийн 236.3-т заасны дагуу барааг шилжүүлэх боломжгүй бол барааг гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнд тооцох бөгөөд энэ тохиолдолд хяналтын бүс нь түр агуулахын үүрэг гүйцэтгэнэ.
- Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болно.
- Гаалийн хяналтын бүсийн журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
ХЯНАЛТЫН ХЭЛБЭР
- мэдээлэл, бичиг баримтыг шалгах;
- амаар мэдүүлэх;
- тайлбар гаргуулах;
- гаалийн зорилгоор ажиглалт хийх;
- бараа, тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгах;
- бараа, тээврийн хэрэгслийг шалгах;
- хүний биед үзлэг хийх;
- байр, агуулах, талбайг шалгах;
- гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт;
- бусад.
ГААЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ
- лац, ломбо, үсгэн болон бусад тэмдэглэгээ тавих, марклах, тээврийн болон худалдааны бичиг баримтад хяналтын тэмдэг дарах, сорьц, дээж, загвар авах, бараа, тээврийн хэрэгслийн шинж байдлыг дэлгэрэнгүй тодорхойлон бичих, фото зураг авах, бичлэг хийх, зураг, бүдүүвч зураг гаргах зэрэг боломжтой бүхий л аргыг хэрэглэнэ.
- тэмдэглэгээг зөвхөн гаалийн байгууллага, албан тушаалтан хийнэ
- Гадаад улсын гаалийн байгууллагаас тавьсан лац, ломбо, хяналтын тэмдэг зэрэгт нэгэн адил хамаарах бөгөөд түүнийг гаалийн зорилгоор ашиглана.
- Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тэмдэглэгээ хэрэглэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
ОЮУНЫ ӨМЧИЙН ХЯНАЛТ
- Оюуны өмчийн эрх эзэмшигч нь түүний эрхийг зөрчин барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тухайн бараа гаалийн хяналтад байгааг нотлох хангалттай үндэслэл байгаа тохиодолд гаалийн байгууллагад барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах тухай өргөдлийг гаргана.
- Өргөдөл ирүүлснээс бусад тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ.
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхийн гэрчилгээ эзэмшигчийн өмчлөлд байгаа бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар буюу оюуны өмчид хамаарах бараанд хамаарна