• Нүүр
  • Бидний тухай
  • Гадаад худалдаанд оролцогч талуудад
  • Гаалийн зөрчил
  • Мэдээ мэдээлэл
  • Гаалийн хяналтын бүс
06 12-р сар2017

ЧОЙР ДАХЬ ГААЛИЙН САЛБАР ЛАБОРАТОРИ 2017 оны 03-р улиралын тайлан

Written by Б.Эрдэнэбаяр. Posted in Мэдээ мэдээлэл

ЧОЙР ДАХЬ ГААЛИЙН САЛБАР ЛАБОРАТОРИ

2017 оны 3-р улиралын  тайлан  

  1. Шинжилгээний мэдээ тайлангийн талаар

Салбар  Лаборатори нь 2017 оны 3-р улиралын  байдлаар   36 ААН-ийн /давхардсан тоогоор / 43 дээжийг хүлээн авч хайлуур жоншны  хүдэр болон баяжмалын  43  дүгнэлтийг гаргаж,  шинжилгээний хураамжаар улсын төсөвт 3.225 сая төгрөгийг оруулаад байна.

            №

Гаалийн салбарууд

Магадлан шинжилгээнд хамрагдсан ААН

Ирүүлсэн дээжний тоо

Шинжилгээний хураамж

1

Чойр салбар

25

30

4 950 000

2

Бор-Өндөр салбар

8

10

3 375 000

3

Айраг ГС

3

3

1 350 000

 

Нийт

36

43

3225 000

  1. Зөрчилийн талаар
  2. Гадаад дотоод хяналт
  3.  Лабораторийн сургалт

Гаалийн  салбараас ирүүлсэн дээжинд магадлан шинжилгээ хийхэд 3 улиралын хэмжээнд  зөрчил илрээгүй байна.  

Гаалийн Төв лабораториас 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн № 07/789 тоот албан бичгээр 2 дээж ирүүлсэнийг шинжилгээнд хамруулан хариугхүргүүлээд байна.

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЛАБОРТОРИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР

Чойр дахь гаалийн  Салбар Лабораторийн шинжээч ГУБ. Д. Энхтуяа, С. Шинэтуул нар   2017 оны 07-р сарын 31-нээс 8 дугаар сарын 3-ны хооронд  УБ хотод “WCO National seminar on the Modernization of the Customs Laboratory of Mongolia - 2017” сургалтанд  хамрагдсан.

Тус сургалтаар гаалийн лабортаорийн шинэчлэл, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх цаашиндын хамтын ажиллагааг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулагдлаа.  

Сургалтаар дараахь семинаруудаар хүрээнд сургалтанд хамрагдлаа.

Үүнд: 

Уялдуулсан системийн конвенц

Амин дэмийн бүтцийн тоон хэмжээг тодорхойлох

ДГБ-ын зөвлөмжүүд

Ангиллын дээд бүтэц

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис

Эмийн бүтээгдэхүүний найрлага тодорхойлох

Нүүрсний дээжийн үндэсний ангиллын код

Сургалтанд хамрагдсанаар Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөмжүүдийг удирдлага болгон ажиллах, сүүлийн үеийн арга аргачлалыг судлах, хамтран туршлага солилцох, маргаантай ангиллын кодыг шийдвэрлэх зэрэг олон талын  ач холбогдолтой сургалт болж өндөрлөсөн.

СШГГ-ын харьяа Чойр дахь Гаалийн Салбар

22 4-р сар2015

ГААЛЬ БИЗНЕС ТҮНШЛЭЛ -2015

Written by Б.Эрдэнэбаяр. Posted in Мэдээ мэдээлэл

Сайншанд гаалийн газрын харьяа Чойр дахь гаалийн салбар 2015 оны 03-р сарын 11-ны өдөр “Эф Би Эл Жи “ хяналтын бүсийн талбайд “гааль бизнес түншлэл 2015 он” уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад тус гаалийн салбараар үйлчлүүлдэг экспорт импортын үйл ажиллагаа явуулдаг нийт ААНБ, гаалийн хяналтын бүсийн эрхлэгч, ажилчид, харуул хамгаалалтын албаныхан оролцлоо.

            Сайншанд дахь гаалийн газрын харъяа Чойр дахь гаалийн салбарын эрхлэгч Д.Баясгалан гаалийн байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийж уулзалтыг эхлүүлсэн.

         Тус салбар нь “гаалийн хяналт шалгалтыг сайжруулж, гаалийн хяналтын бүс, мэдээллийн систем, технологид тавигдах шаардлага, иргэдэд гаалийн тухай хууль, бусад холбогдох хууль, журмын талаар сурталчилах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн хууль тогтоомжийг сайн дураараа сахин биелүүлэх, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулав.

       Гаалийн хууль тогтоомжийг   сурталчилах мэдээллийн самбар, гарын авлагууд, хяналт шалгалтын төхөөрөмж, үзүүлэн таниулах материал зэргээр аж ахуй нэгжүүдэд хийсэн ажлаа танилцууллаа.

Тус уулзалтаар доорхи чиглэлийн дагуу заавар, зөвлөмж өгөв.

  • Чойр гаалийн салбарын үйл ажиллагаа цаашидын зорилт
  • Гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах бичиг баримт
  • Хайлуур жоншны хүдэр, баяжмалаас дээж авах заавар
  • Хяналтын бүсийн дэг
  • Авлигын эсрэг хамтдаа

Чойр гаалийн салбарын үйл ажиллагаа цаашидын зорилт

Гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг олон нийтэд хүргэж ойлгуулах, соёлтой үйлчилгээ болгож хувиргах, гаалийн байгууллагын талаар олон нийтэд өгөх үнэлэмжийн хүрээнд:Гаалийн байгууллагын бодлого цаашдын зорилт , шинээр нэвтрүүлж байгаа ажил гаалийн байгууллагын ололт амжилт зэргийг уулзалтын үеээр танилцуулга хийлээ.

Гаалийн байгууллагын ажлыг илүү нээлттэй, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчилдэг, болгох, иргэд, бизнес эрхлэгчдээс гаалийн бүрдүүлэлтийн явцад зарцуулах цаг хугацаа, зардлыг багасгахад гаалийн хамт олны үйл ажиллагааг чиглүүлэх

Салбарын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, эрх зүйн актыг сурталчилсан самбарыг байршуулсан.

Гаалийн үйлчилгээг шуурхай хүргэх, гадаад худалдааг хөнгөвчлөхтэй холбогдуулан гаалийн үйл ажиллагааны талаар тодорхой танилцуулан, бизнесс эрхлэгчдэд гаалийн хяналт шалгалтын явцад учирч буй саад бэрхшээл, цаашид хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо.

Зуучлагч байгууллагуудтай хамтран зуучлагч нарын гаалийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдэнд цахим хэлбэрээр мэдээлэл дамжуулах, хичээл заах, харилцан мэдээлэл солилцох ажлыг мөн явууллаа.        

Аж ахуйн нэгж байгууллагуудад гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай бичиг баримтуудын талаар заавар зөвлөмж өгч байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2015.
Улаанбаатар хотын Гаалийн газар