• Нүүр
  • Бидний тухай
  • Гадаад худалдаанд оролцогч талуудад
  • Гаалийн зөрчил
  • Мэдээ мэдээлэл
  • Гаалийн хяналтын бүс
погода Донецке
купить регистратор
22 4-р сар2015

ГААЛЬ БИЗНЕС ТҮНШЛЭЛ -2015

Written by Б.Эрдэнэбаяр. Posted in Мэдээ мэдээлэл

Сайншанд гаалийн газрын харьяа Чойр дахь гаалийн салбар 2015 оны 03-р сарын 11-ны өдөр “Эф Би Эл Жи “ хяналтын бүсийн талбайд “гааль бизнес түншлэл 2015 он” уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад тус гаалийн салбараар үйлчлүүлдэг экспорт импортын үйл ажиллагаа явуулдаг нийт ААНБ, гаалийн хяналтын бүсийн эрхлэгч, ажилчид, харуул хамгаалалтын албаныхан оролцлоо.

            Сайншанд дахь гаалийн газрын харъяа Чойр дахь гаалийн салбарын эрхлэгч Д.Баясгалан гаалийн байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийж уулзалтыг эхлүүлсэн.

         Тус салбар нь “гаалийн хяналт шалгалтыг сайжруулж, гаалийн хяналтын бүс, мэдээллийн систем, технологид тавигдах шаардлага, иргэдэд гаалийн тухай хууль, бусад холбогдох хууль, журмын талаар сурталчилах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн хууль тогтоомжийг сайн дураараа сахин биелүүлэх, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулав.

       Гаалийн хууль тогтоомжийг   сурталчилах мэдээллийн самбар, гарын авлагууд, хяналт шалгалтын төхөөрөмж, үзүүлэн таниулах материал зэргээр аж ахуй нэгжүүдэд хийсэн ажлаа танилцууллаа.

Тус уулзалтаар доорхи чиглэлийн дагуу заавар, зөвлөмж өгөв.

  • Чойр гаалийн салбарын үйл ажиллагаа цаашидын зорилт
  • Гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах бичиг баримт
  • Хайлуур жоншны хүдэр, баяжмалаас дээж авах заавар
  • Хяналтын бүсийн дэг
  • Авлигын эсрэг хамтдаа

Чойр гаалийн салбарын үйл ажиллагаа цаашидын зорилт

Гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг олон нийтэд хүргэж ойлгуулах, соёлтой үйлчилгээ болгож хувиргах, гаалийн байгууллагын талаар олон нийтэд өгөх үнэлэмжийн хүрээнд:Гаалийн байгууллагын бодлого цаашдын зорилт , шинээр нэвтрүүлж байгаа ажил гаалийн байгууллагын ололт амжилт зэргийг уулзалтын үеээр танилцуулга хийлээ.

Гаалийн байгууллагын ажлыг илүү нээлттэй, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчилдэг, болгох, иргэд, бизнес эрхлэгчдээс гаалийн бүрдүүлэлтийн явцад зарцуулах цаг хугацаа, зардлыг багасгахад гаалийн хамт олны үйл ажиллагааг чиглүүлэх

Салбарын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, эрх зүйн актыг сурталчилсан самбарыг байршуулсан.

Гаалийн үйлчилгээг шуурхай хүргэх, гадаад худалдааг хөнгөвчлөхтэй холбогдуулан гаалийн үйл ажиллагааны талаар тодорхой танилцуулан, бизнесс эрхлэгчдэд гаалийн хяналт шалгалтын явцад учирч буй саад бэрхшээл, цаашид хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо.

Зуучлагч байгууллагуудтай хамтран зуучлагч нарын гаалийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдэнд цахим хэлбэрээр мэдээлэл дамжуулах, хичээл заах, харилцан мэдээлэл солилцох ажлыг мөн явууллаа.        

Аж ахуйн нэгж байгууллагуудад гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай бичиг баримтуудын талаар заавар зөвлөмж өгч байна.

женский журнал
cправочник лекарств

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2015.
Улаанбаатар хотын Гаалийн газар